ШИЙДЧИХСЭН ХУЛГАЙЧ
2016/11/07

БЗД-ийн 8-р хороо  “11-р сарын 03-наас 05-ны хооронд “Харуул-Алтай” хотхоны ... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 05-нд авч шалгахад, тус тоотод суух 40 настай эрэгтэй С-ын сууцанд хууль бусаар нэвтэрч, “Samsung” /42*/ инчийн LCD зурагт, мөнгөн тоногтой эмээл, “Toshiba” зөөврийн компьютер, мөн гаражид нь байсан “Toyota Land Cruiser-70” автомашиныг СХД-ийн 4-р хороонд суух 25 настай эрэгтэй Х гэгч хулгайлсныг шуурхай илрүүлэн БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.  

Энэ амралтын өдрүүдэд хулгай дээрмийн хэрэг зонхилон үйлдэгджээ. Иргэн та өөрийн орон байраа урт хугацаанд эзэнгүй орхих бол харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн бүртгүүлж, аль эсхүл хажуу хөршдээ захих зэргээр аль болох хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Дуулим   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин