ХҮҮХЭД айлын сейфнээс үнэт эдлэлүүд хулгайлжээ
2016/11/07

Сүүлийн үед ахиун хүрээнд хулгайн хэрэг үйлдэгдэх нь ихэслээ. Энэ амралтын өдрүүдэд л гэхэд, “Баянхангай сумын харьят иргэн Н-ийн  гэрээс хуучин цагийн их гарын мөнгөн аяга 3ш, дунд гарын мөнгөн аяга 4ш, мөнгөн хормой шуулт 1ш, даваа толгойтой их гарын халтар манан хөөрөг, хуучин цагийн дунд гарын халтар манан хөөрөг, шинэ цагийн дунд гарын халтар манан хөөрөг, дунд гарын цагаан хаш хөөрөгийг Дорнод аймгийн Баяндун сумын харъяат Б /эр.29н/, Г /эр.24н/ нар бүлэглэн хулгайлсан” хэргийг шалгаж байна.

Мөн СБД-ийн 6-р хорооны иргэнээс  ”Манай гэрт 11-р сарын 04-ний 09:00 цагийн үед хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад: СБД-ийн 6-р хороонд суух 47 настай иргэн Н -ын сууцны хаалганы цоожийг эвдэн гэрт  байрлах төмөр сейфны түгжээг эвдэж, алтан гинж, алтан бөгж, цагаан сувдан ээмэг, сарнай хэлбэрийн алтан ээмэг зэргийг БЗД-ийн 2-р хороонд суух 15 настай эрэгтэй Б гэгч хулгайлсан хэргийг шуурхай илрүүлэн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин