Фэйсбүүкт мөргүй супер одууд

Яг үнэндээ нэг муу лайк тэр муу товч ер нь юу юм бэ. Гэвчиг фэйсбүүк, инстаграмм сошиал медиагийн ачаар маш олон одууд төржээ. Тэдний хэлсэн үг, хийж буй үйлдэл идэж ууж байгаа, хаашаа харж унтаж буй нь хүртэл сонирхолтой. Тэгвэл бид огт фэйсбүүкгүй мөртлөө од байсаар байгаа үнэмлэхүй сонгодог одуудыг танилцуулж байна. 

СГЗ, яруу найрагч Ц.Хулан: Үе үе түүний нэрээр твиттер хаяг гарч ирнэ. Компьютер гацтал дагах хүсэлт ирдэг гэж байгаа. Угтаа тэр ямар ч хаяггүй. Фэйсбүүк байхгүй. Гэхдээ түүний явж байгаа нь хүртэл ертөнцийн их өнгөний сүлэлдээн. Ямар өнгөлөг дэгжин хувцасладаг гээч. “Цэцгэн толгойтой овтерк” нэр автлаа төрөл бүрийн малгай сэлгэдэг хүн шүү дээ, бурхан минь. Тийм дэгжин атлаа цахимд нэгдэх бүү хэл компьютер ч ашигладаггүй гэж байгаа. Одоо хэр нь гар бичмэлээ хийж онгод юугаан хөглөж суудаг. Хэзээ ч энэ орон зайд орж ирэхгүй юм гэсэн. Өчүүхэн төдий хялгасан чинээ амбицан дээр тогтож байгаа фэйсбүүк од бүсгүйчүүдэд сайн дураараа зайгаа тавьж өгсөн үйлдэл гэх үү дээ. 

Э.Одгэрэл VS С.Жавхлан: Тэд хоёул мөн л фэйсбүүкгүй. Нэг нь нэртэй топ модель ялгуун сайхан “амьтан”. Нөгөө нь нэртэй дуучин бас л ялгуун эр. Жавхлан нэг үг хэллээ гол усаар нэг тарна, Э.Одгэрэл цаг агаар уншлаа мөн л гол усаар нэг тарна. Нийгэмд яг одоогоор байгаа хамгийн хүчирхэг эрэгтэй эмэгтэй дүрүүд. Э.Одгэрэл хэрэв фэйсбүүк хөтөлбөл фэйсбүүк компани хандалтыг нь алмайрна. Түүний талаар нэг мэдээ гарахад л нийгэм донсолж сэтгэгдэл бичих гэж жагсаж байхад даа. С.Жавхлан фэйсүүк хуудастай мэт авч гэргий нь түүний хэлсэн үг, хийсэн үйлдэлийг нь олон түмэнд цаг алдалгүй түгээж байдаг. Харин Э.Одгэрэлд одоогоор тэгж онлайн дэмжлэг үзүүлэх нөхөр юм уу boyfriend алга. Ер нь байна шүү дээ, бүсгүй хүн нээлттэй юм шиг атлаа хаалттай юм шиг хаалттай юм шиг атлаа нээлттэй юм шиг яг л оньсого мэт байвал сонирхолтой байдаг гэдэг. Топ бүсгүй энэ тал дээрээ нэг их хүч зарахгүй мөртлөө төвшнөө хадгалж байгаа даа. 

Т.Баясгалан: Эрт цагийн нийтийн дууны ертөнцийн цорын ганц гүнж маань эгэлгүй тансаг амьдарч байгаа. Нөхрийнхөө 40 гаруй компанийн тамгыг өвөртөлж явдаг ажил хэрэгч эхнэр болоод уджээ. Дээл урлаж хоол хош бэлдэн суудаг халамжтай эзэгтэй одоо хэр нь фэйсбүүк ямарваа нэг цахим үйлдэл хийсэнгүй. Тийм баян авхайд компьютер олдохгүй байна гэж байхгүй. Зүгээр л өөрөө алдар нэрэнд дэндүү цатгалан амьдарсан болохоор энэ анир чимээгүй байдалдаа сэтгэл хангалуун байгаа хэрэг. Харин саяхан Жавхаатайгаа хамтарсан тоглолтын үеэр цухас хаяг гарч ирсэн. Сураг сонсохнээ нөхөр нь гэргийнхээ өмнөөс тэрхүү фэн хуудсыг хөтөлдөг гэнэ. Магадгүй хардалт? Эсвэл халамж юм болов уу. Эхнэрээ компьютер дээр суулгаж стресстүүлэхгүй органик байдлаар амьдруулах гэсэн санаа байж ч болох л юм. Ямартай ч нэгэн цаг үед нийтийн дууны урлагийн ид мандан бадарч байх үед хамтран дуулж, хэсэг хугацаанд хамтын амьдралаа эхлүүлээд авсан С.Жавхлан, Т.Баясгалан нар цахим ертөнцөд мөргүй харин тэдний өмнөөс гэрий, нөхөрүүд нь хөтөлж тэд хаана, юу хийж явааг цаг минут алдахгүй ард түмэнд нь дуулгаж байдаг уламжлалтай гэмээр. 

Эх сурвалж: www.grandnews.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Зочин
    OO odgerel buur hugshirood yamar ih oor bolson bainaa Argagui 50 nas hurheer nuurnii aris ni suugaad buur yambiijee Ih yadarsan ch yum shig haragdaj baina Harin ene chin facebook hayagtai shdee hudlaa bicheed baigaarai Ter zohiolch avgai odoo yun aihtar ulaanaar budanguutaa hachin malgai omstson buur neg avgai deeree avgai shig huvtsaslah yum Joohon zaluu orchin ueiin huvtsaslaasai daa tegvel arai l zaluu haragdana Esvel tiim bie haa baihgui yum boolov uu Neeh sonin malgai ene ter tavitsan goshin shog
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Za ene hiimel huuhen bayasgalan fb tei bvl hamag muug n humuus toochino shu de huurhiii kkkk ternes aidad biz
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Одоо цаг жинхэнэ цевуун цаг гэдэг нь л байх. Хулгайч луйварчид нь баатар болж янханууд нь од болдог цагийг еереер юу гэж хэлхэв
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин
    nadtai adilhan humuus bas baidag l yum bn.unendee bi fb-d mash durgui,ordog ch ugui.
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    дэмжиж байна
    2016 оны 11 сарын 22
  • Зочин
    Өө манай Жавка Одко 2 гоё гоё
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • zochin
    odgerel fb haygtai shd ug ni.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Hamgiin hachin ni zarim ezeg ehchuud dunguj 8,9 nastai huuhduuddee fb neegeed ugzun bdag ni l gaihaltai, yahlaaraa ch tegdgiin arai bishee,
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин
    одгэрэл супер од уу тэ,супер янхан байх
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин
    facebook- р элэнцэгээ хийхэвдээ, аз жаргалтай хүмүүст ИЛҮҮ Л БАЙХГҮЙ ЮУ.
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • annr
    tiim shvv fb hvmvvsiin tegj bn ingej bn gsen gaihuulsan heregsel
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин
    facebook anhnaasaa l humuusig gadaad uzemjeer n yalgavarlaj dugneh heregsel . tsaraigaa haruulj dugnuulne gedeg teneg orovdoltei humuusiin l hiideg ajil baih
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин
    Яг чин үнэнээрээ бол нийгмийг хянаж байх гэж гаргасан тагнаж чагнах үйлдлийг албан ёсны болгосон зүйл шүү дээ.Эцсийн эцэст хүнийх увийн амьдрал бодол санаа бусдад ямар пад байна.
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin
    fb hereggui hyatadad ih amar ym bilee
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin
    FACEBOOK-iig Hyatadad haasan shig manaid ch haah heregtei!!! Zamabaargui hov jiv,hend ch hereggui medeelel duuren. Hvvhed zaluuchuud nom erdemd suraltsah tsagaas ni homsolj , muu muuhai medee zonhilj davamgailsan facebook-eer bie bienee doromjilj, huuramch nereer hvnii omnoos hayag neej eldev zuil hiij, oyun sanaanii huvid SETGETSiin emgegtei, henii ch vgiig vl tooson ,ZEREMDEG negen veiinhen garch irj bna !!!
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
    • Зочин
      дэмжиж байна
      2016 оны 11 сарын 22
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025