Их хэмжээний сөжү татваргүйгээр байнга оруулж ирдэг компани байдаг бололтой
2016/11/04

Бид энэхүү мэдээллийг хувь хүн, албан байгууллагын нэрд халдах зорилгоор бус сэрэмжлүүлэх зорилгоор бэлтгэсэн болно.  “Хоёр ихэр хүү” ХХК  Солонгос улсаас зуун настын шүүс, вакус зэргийг оруулж ирэн худалдаалдаг. Тэгвэл “Хоёр ихэр хүү” ХХК  компани тус бараан дундаа  сөжү их хэмжээгээр нуун оруулж ирдэг магадгүй ажээ.  

Архи бол онцгой албан татвартай бараа.  Өөрөөр хэлбэл хилээр орж ирж байгаа бүх архинд заавал татвар төлж, бөглөөн дээр нь акц наадаг. Татвараа төлөөд  нэг шил сөжү 7000 төгрөг болдог.  Үүн дээр худалдаачид өөрийн ашгийг  гаргахын  тулд үнээ нэмж зардаг. Нэг шил сөжүг зах зээлийн үнээс хэт доогуур буюу  4500 төгрөгөөр  худалдаалагдаж байгаа асуудал  сүүлийн үед гарах болсон.  Энэ талаар судлахад  “Хоёр ихэр хүү” ХХК  хилээр архиа  татваргүй оруулж ирдэг ажээ.  Энэ нь дараах бичлэгээс тодорхой болно.

Тэд татвар төлөөгүй архиа дуудлагаар хүргэж өгдөг бөгөөд  ресторан, үйлчилгээний газрууд  13 000 -15 000 төгрөгөөр зардаг байна. Тиймээс энэ байдалд гааль, татвар,  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага анхаарал хандуулна уу. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

Эх сурвалж: Dorgio.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин