”Мяралзаа” ХХК-ны жолооч осол гаргаж, хүн гэмтжээ
2016/11/04

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 303 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6бүртгэгдэж 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Ноён хурд ХХК-ны хойд замд Мяралзаа ХХК-ны H.Aero City  маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Н жолоочтой авто машинтай мөргөлдөж 27 настай эмэгтэй Н гэмтсэн байна.

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Тэмээтэй хөшөөний зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 14 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээжээ.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин