Алга болсон залуугийн малгай нуурын эргээс олджээ
2016/11/03

Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчин айлын  22 настай залуу алга болсон тул  аймгийн цагдаагийн газарт  мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээр  алга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ.

Одоогийн байдлаар тус нуурын ойр орчмыг нь самнан хайж,  нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байгаа аж.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин