Халуун тогоонд унаж түлэгдсэн хүүхдийн тоо хоёроор нэмэгдлээ
2016/11/03

БГД-ийн 7-р хороо ”Дорнод аймгийн Хэрлэн сумаас гэмтсэн хүүхэд ГССҮТөвийн Түлэнхийн тасагт ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 01-нд авч шалгахад, тус суманд оршин суух 5 настай эмэгтэй Ч нь 10-р сарын 28-нд гэртээ цахилгаан тогоотой хоолонд унаж, түлэгдснийг БГДЦХ-2 шалгаж байна. 

Мөн БГД-ийн 7-р хороо  “Дундговь аймаг Цагаандэлгэр сумаас гэмтсэн хүүхэд ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 01-нд авч шалгахад: Тус сумын 1-р багт суух М /эр.4н/ нь гэртээ цахилгаан тогоотой буцалсан усанд унаж, зүүн шилбэ нь түлэгдэж гэмтснийг БГДЦХ-2 шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж бяцхан хүүхдүүд түлэгдэх тохиолдол буурахгүй байна. Иймд эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин