Хүүхдээ салхилуулж явсан иргэний зургийг авч, худал мэдээлэл тараажээ
2016/11/02

Хүүхдээ тэврээд явж буй настай эрэгтэйн зургийг авч, "Хүүхдээ шил архиар зарна" гэж байна хэмээн нэгэн иргэн өчигдөр өөрийн фэйсбүүктээ нийтэлсэн нь олон нийтийн дунд тэр даруй тархаж, зарим цахим сайтуудаар тавигдсан юм.

Тэгвэл энэ мэдээллийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн "Энэ сарын 1-ний өдөр нялх хүүхдийг  шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, тухайн мэдээллийг тавьсан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайж эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Тухайн мэдээлэлд дурдагдсан иргэн өөрөө цагдаагийн байгууллагад хандсан. Тиймээс тухайн мэдээллийг тавьсан иргэн болон сайтуудад арга хэмжээ авч ажиллана.

Тухайн зурган дээр байсан эрэгтэй хүүхдээ түр салхилуулаад явж байсныг нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтэд сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж нэр хүндэд нь халдсан. Тиймээс энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэсэн юм.

Харин зурган дээр байсан охины ээж Д.Дэлгэрмөрөн "Манай аав 70 гаруй настай. Охиныг минь салхилуулаад явж байхад нь зургийг нь аваад буруу ташаа мэдээлэл гаргасан байна. 40 орчим насны хүн нялх хүүхдээ архиар солино гэсэн мэдээлэл гаргасан байна. Тиймээс бид энэхүү буруу мэдээлэл гаргасан хүмүүст хариуцлага тооцуулахаар холбогдох газар нь хандаж байна" гэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин