Хүүхэд хүчирхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аминд хүрчээ
2016/11/01

Яллагдагч Б-нь 2009онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд согтуугаар 10 настай А-г хүчирхийлсэн, мөн согтуугаар хамтран амьдрагч У-ийн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 16-нд А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан 10 литрийн бетонийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б-д бага насны хүүхэд хүч хэрэглэн хүчиндсэн, бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялыг багтаан нийт 25 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 25 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    yagaad tegeed barivchlahgui yal ohgui baigaad baigaan shuugchid n bas adilhan gaj dontonguud baidag bolool ter
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин
    Ийм тэнэг амьтаныг яаж байлгаад байх болж байнаа. Бидний үйл тамаа цайж байж, үр хүүхдээсээ харамлан байж өгсөн татварын мөнгөөр ийм хүмүүсийг зүгээр тэжээх болж байна уу. Шорон гэдэг ийм хүмүүст ер зай байхгүй. Хүнийг зовоогоогүй, алдаж эндсэн хүмүүсийг бол яахав гэсэн хүн хүчирхийлээд бас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг алсан байна шүүдээ. Шууд алах хэрэгтэй. Шүүж барин гээд ч яахав. ойлгомжтой юмыг. Шал дургүй хүрч уур хүрч байна.
    2016 оны 11 сарын 06 | Хариулах
  • 001
    Ийм нийгмийн шаар төрүүлж өсгөсөн эцэг эх нь юу бодож байдаг юм бэ
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    элбэгдорж бол өршөөхөөр л хэрэг үйлдсэн азтай баагий бна даа
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
Сонин хачин