Налайх дүүрэгт найзыгаа зургаан удаа буудан амь насыг нь хороосон хэрэг 2013 оны аравдугаар сарын 18-нд гарсан. Талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр зургаан удаа буудаж амь насыг нь бүрлэгсэн нь тогтоогдож сэжигтэн өөрөө ч хэргээ хүлээсэн байдаг. Тухайн үед “Цагдаагийн байгууллага хэргийг үнэн мөнөөр нь шалгахгүй байна” хэмээн талийгаачийн аав Д.Мөнхжаргал хэвлэл мэдээллээр үнэн бодит байдлыг ярьсан байна. Гэвч Хурандаа Н.Амарзаяа, Н.Эрдэнэбат, Г.Идэрцогт, Н.Эрдэнэбаяр нар цагдаагийн ажилтныг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн эрүүгийн хуулийн 111.2-ыг зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэж Д.Мөнхжаргалыг шүүхэд өгсөн билээ. Шүүх хурал өмнө нь хойшилсон талаар бид мэдээлж байсан. Уг шүүх хурал өнөөдөр БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 09 цагаас хойш 100 гаруй цагдаа нарын хамгаалалтан дор үргэжилсээр байна. Д.Мөнхжаргалын өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Г.Батбаяр оролцож байгаа юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна