Хоёр хүүгийн ”хоншоортой” аав

  Урлагийн олимп гэгддэг М.Глинк болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд супер амжилт гаргаж тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд мандуулж яваа МУГТ, дуучин Г.Ариунбаатараар монголчууд бахархдаг.  Хорин наймхан настай ч ховор амжилтын эзэн болсон дуучин залуугийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Монголын урлагийн нэг тод төлөөлөгч болсон Г.Ариунбаатарын аав, ээж малчин хүмүүс.  Г.Ариунбаатарын ээж хүүхдүүдийнхээ төлөө Солонгост хүртэл ажил хийж явсан эмэгтэй. Амьдралын хүнд хүчир үед ээжийгээ бодож зоригждог байсан талаараа дуучин залуу ярьж байсан билээ.

2. Г.Ариунбаатар сурлагаар гавихгүй хүүхэд байсан ч авьяасаараа СУИС-д уригдаж чаджээ.

3. Хоёрдугаар курстээ сургуулиа хаяж барилгачин, таксины жолооч хийж явсан түүх түүнд бий. Гэхдээ гуравдугаар курсээсээ эргэн сургуульдаа орж цагдаагийн "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж эхэлжээ.

4. Түүнийг зовж явахад хурандаа, яруу найрагч Л.Гаваасүрэн гуай тусалж, дэмжин урлагийн замд нь оруулсан гэдэг. Тэрбээр цагдаагийн байгууллагын харъяанд дуулж эхэлснээрээ багын мөрөөдөл буюу цагдаа болох хүсэлээ биелүүлсэн гэдэг.

5. МУГЖ, Профессор Д.Банди, МУГЖ, Профессор О.Ичинхорлоо,  ОХУ-н Ардын Жvжигчин Дарима Линховоин бол түүний багш. 

6.  2011 онд ОХУ-д болсон М.Глинкийн уралдаанд цойлсон түүнийг эх, орондоо ирэнгүүт нь төрөөс МУГЖ цол тэмдэгээр шагнасан юм. Ингэснээр тэрбээр 23 насандаа гавьяат хэмээх алдын эзэн болсон юм.

7. Өнгөрсөн жил тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучдын эгнээнд албан ёсоор багтсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд зориулан "Браво" хэмээн хэлж, монголчууд дуучин хүүгээрээ бахархсан тэр нэг өдөр түүхэнд үлджээ.

8. Одоо тэрбээр дэлхийн алдарт Марийнский театрт гочлол дуучнаар уригдан ажиллаж байна.

9. Аялгуу, Эгшиг гэх хоёр хүүтэй.

10. 10 дугаар сарын 31.  Түүний “Чингис хаан” одон гардан авсан өдөр.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • zochin
    CHMD YMAR HAMAA BN AA. DUT
    2016 оны 11 сарын 04
  • zochin
    Сайхан хүү минь хоёр сайхан хүүгээ битгий хүний царай харуулаарай. бусад нь болно доо. Хүү хүүхдэд аав нь дэргэд нь байх хамгийн чухал гэж эгч нь боддог шүү. Амжилт хүсье.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин
    Ёстой мундаг залуу амжилт хүсэе ее бахархахгүй байхын аргагүй дээ
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Huuhduud n yag aav umaa. Egduutei. Humuus ee er emiin hoorond iljig buu jorool gdgdee. Geendee goondoo ch bii buruu bvl. Shulam bsn bol u gj l hurimlav gjdee. Sain bod
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    гэр бүлийн тогтворгүй хүнд энэ шагналыг өгсөн буруу
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • zochin
      CHMD YMAR HAMAA BN AA. DUT
      2016 оны 11 сарын 04
  • Зочин
    авгайгаа хаясан өөдгүй залуу
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • mgl
    Санал нэг байна.
    2016 оны 11 сарын 02
  • зочин
    Хөдөлмөр зүтгэлээрээ алдаршиж чадсан мундаг залуу. Авгай нтр яах вэ. Сайн эмэгтэй таарна бизээ. Одоогийн эмэгтэйчүүд хэцүү дээ хэцүү
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
    • mgl
      Санал нэг байна.
      2016 оны 11 сарын 02
  • Irgen
    Tom huu, huugiin eej 2-iig sain harj handaj baigaarai.
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • tuya
    ter muuhai shulamaas salj amarch dee.. salbal shorond hataana gej surduulj zovooson jinhene shulam da. tom huugiin eh bol gaigui bho.
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • h
    BAYAR HURGEI . AZ JARGAL HUSEI.MONGOLIIN BAHARHAL SHUU
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин
    avgai n azgui hun yumaa
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025