Согтуурсан үедээ ОХУ-ын иргэнийг мэс ашиглан гэмтээжээ
2016/11/01

БГД-ийн 14-р хороонд суух  “Москва” рестораны урд хутгалуулсан хүн байна“ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Хөвсгөл аймагийн харьят суух 21 настай эрэгтэй Л-г БЗД-ийн 6-р хороонд суух ОХУ-ын Буриад улсын иргэн 23 настай эрэгтэй А-г согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан мэсний зүйлээр хөнгөн гэмтэл учруулж танхайрсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр  хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Иргэд согтуурсан үедээ танхайн сэдэлтэй гэмт хэрэгт холбогдох, үйлдэх тохиолдол гарсаар байна.

Д.Дуулим 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин