Иргэд ТАМХИ, БОХЬ хулгайлж байна
2016/11/01

БГД-ийн 20-р хороо “10-р сарын 30-наас 31-нд шилжих шөнө Өнөр хотхоны ...-р байрны гадна зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус байранд оршин суух 31 настай эрэгтэй С-ын “Тоуоtа corolla” автомашины жижиг шилийг хагалж “Parlament” тамхи 2 блок, “Mildseven” тамхи 3 блок, “Esse” тамхи 9 блок, “LD” тамхи 5 блок, “Best” тамхи 3 блок зэргийг СБД-13 хороонд суух Г /эр.19н/ нь хулгайлсныг илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.  

                                                    

Мөн “БЗД-ийн 6-р хороонд байрлах дэлгүүрт 10-р сарын 30-наас 31-ний хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 31-нд авч шалгахад, БЗД-ийн 15 хороонд оршин суух 58  настай эмэгтэй С -ийн барааны дэлгүүрийн цонхыг хагалж 2.060.000 төгрөг , “Samsung J3” гар утас, тамхи, шоколад, бохь, ундаа зэрэг хүнсний бараа зэргийг СБД-5 хороонд суух М /эр.21н/ нь бусадтай бүлэглэн хулгайлсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.        

Д.Дуулим

  
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин