Арваннэгдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, арваннэгдүгээр сарын 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдөр Улаанбаатарт цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС 11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 
3,4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд зарим газраар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025