Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булган болоод хэд, хэдэн хүнийг өнгөрсөн жилээс хойш саатуулаад байгаа. Гэвч Б.Булганы биеийн байдлыг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, батлан даалтад гаргасан. Тэгвэл маш олон жил чимээгүй явсан өчигдөр Б.Булган 11.30 цагийн үед Төрийн ордонд орж, О.Баасанхүү нарын зарим гишүүдтэй уулзаад гарсан байна. Чухам юу ярьсан нь тодорхойгүй байгаа юм. Улмаар энэ үедээ экс гишүүн Ц.Оюунгэрэлтэй хамт явж байгаад зурагчдын дуранд өртжээ. Юутай ч Б.Булганы хувьд өөрт нь санаа тавьж байсан Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, Л.Болд нарын хүмүүст хандсан нь энэ аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд эл хэрэгт өөрийн тойргийнх нь иргэдээс буюу Эрдэнэтээс хоёр хүн саатуулагдаад байгаа нь ихэд сэтгэл зовоосон асуудал байгаа бололтой.
Энэ долоо хоногт прокурорын байгууллгаас мэдээлэл хийж С.Зоригийн аллагын хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхийн шатанд удахгүй очно хэмээсэн. Тэгвэл энэхүү мэдээллийн дараагаас хоригдож буй хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийнхний өмнө гарч ирж, гүтгэлэг, хилс хэрэгт унагах гэж байна гэх утгатай мэдээлэл хийгээд байгаа. Үүнээс болж олон нийтийн дунд ядарсан иргэдэд хэрэг тулгах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага явагдаж байна.
Мөн эл хэрэгт Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татан шалгаж байгаа ч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)