“Алтан намар 2016” гала тоглолт өнөөдөр болно

“Алтан намар 2016” наадмын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт өнөөдөр 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. 

Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904-с лавлах боломжтой.
 
“Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын 35 дахь удаагийн наадам 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийсэн юм.

Нээлтийн арга хэмжээнд Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаа ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025