27 настай эмэгтэйн цогцос дээр ноход овоорсон байжээ
2016/10/28

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-нд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагад анх “ Эрдэнэт хотын гэр хорооллын жалганд нохой овоорч, хүний гар хөл зуугаад явж байна” гэсэн мэдээллийг иргэд өгчээ. Хэргийн газарт очиход золбин нохойнууд эмэгтэйн гар, хөл, толгойг жалганд зууж авчирсан байж. Ингээд цогцсыг таниулах ажиллагаа явуулж, цогцсыг 27 настай Ц гэгч эмэгтэйнх болохыг тогтоосон байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

Талийгаач эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулан, шалгаж байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин