Цайгаа чанахдаа 108 удаа самардаг бүсгүй бол С.Жавхлангийн гэргийн тухай биш хийлч Дээгийгийн тухай яриа юм шүү. Өөрийнх нь хэлсэнчлэн “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байгаа хүүхдүүдийн ихэнхээс нь багадаа урлагт хөл тавьсан. СУИС-д орсны дараа бодлоо өөрчлөн ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер орчуулагчийн ангид элссэн нь түүний амжилтын үндэс гэдэг. Хожим хоёр ч харь эртэй амьдралаа холбох байсан, холбосны гаргалгаа энд байжээ. Нөхөртэйгөө өөр хэлээр ч төгс ярилцдаг байна гэдэг чухал байлгүй дээ.

Үг олдож үхэр холдлоо. Энэ эр бол түүний анхны нөхөр өөрөөс нь 30 насаар ах гэгдэн хэл ярианы бай болж байсан Саха Миянатан хэмээх Энэтхэг хүн. Дээгий АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийн хийлийн гоцлоочийн ангид суралцахаар яваад буцахдаа нөхөр хүүхэдтэй болж эргэн ирсэн юм. Тэр үед нөхөр Саха нь Дэлхийн банкинд ажилладаг байсан юм билээ. Хосууд салж Дээгий удаах сонголтоо хийсэн бол Сахаг олны танил эхнэрээсээ салснаас хойш сонирхож байгаа хүн алга.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (65)