Загварын загалмайлсан эх гэгддэг топ Д.Болормаа газар дээр ганц хүүтэй. Насаараа хүнтэй суухгүй ганцаараа амьдарч байгаа түүнийг хүүтэйгээ явж байхад топ Д.Болормаа нялх хайртайгаа явж байна гэж андуурч асуусан хүмүүсийн алийг нь тэр гэхэв. Энэ удаад спорт загварын час улаан машин хөлөглөн ирж олны анхааралыг татсан ээж, хүү хоёр дахин л эндүүрмээр байлаа.
Эгээтэй л халуухан дээрээ байгаа залуу амраг хосууд шиг л харагдсаныг нуух юун. Зарим нэг нь тэднийг насаараа нялх амраг, хосууд гэсээр байгаа ээж нь ганцаараа өтөлж, хүү нь эхнэргүй амьдрах нь гэж байсан. Харин хүү нь эхнэр хүүхэдтэй болж эрхэм топыг эмээ болгосон ч эмээ гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирсэн топ хүүгээ эхнэрээсээ хэсэг хугацаанд салахад хүрсэн ч гэж яриа гарсан удаатай. Энэ бүхэн үнэний ортой гэмээр хүү, ээж хоёр хаана ч хамтдаа эгээтэй л амраг хосууд шиг явдаг билээ. Хүү нь эхнэртэйгээ явж байсаныг харсан хүн бараг байхгүй байхад ээжтэйгээ хамт явж байгааг харсан хүмүүс олон байдаг бизээ.
Сэтгэгдэл (40)