Согтуу жолооч осол гаргажээ
2016/10/28

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2.  Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Тухайлбал: БЗД-ийн нутаг Сансарын Тунелийн баруун туслах замд амины Jeep wrangler автомашины жолооч нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ. 

БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварын урд замд амины T.Prius маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч У нарын 2 хүн гэмтсэн байна. 

 Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний  автобустай холбоотой 5 зөрчил бүртгэгдэж, үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 2,  хий  хөлдсөн 3 зөрчил   бүртгэгдсэн байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин