Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг үргэлжлүүлэн хорино

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас  сэжигтнээр тооцон аравдугаар сарын 11-нээс 25-ны хооронд Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан. Харин түүнийг яллагдагчаар тооцон хорих хугацааг сунгаж, дахин хоёр сар хорихоор болжээ.

Хэргийг тодруулбал, Н.Мөнхбат болон тус банкны зарим ажилчдыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байсан. АТГ-аас түүнд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, зарим албан хаагчдынх нь хамт сэжигтнээр татаж, шалгаж байсан юм. Эл хэрэгт 4-5 хүн шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025