Бид ч тэгээд цөөхөн хэдэн дуулж хуурдаж хүүхнүүдтэй зэрэгцэн урлагийн тогоонд хутгалддаг залуусаа “лав ардаа баян хүүхэнтэй” гэж хардсаар дуусдаг улс. Гэхдээ наргиа ч, тэр цуу яриа ч тэр наян хувь нь үнэн байдаг хорвоо. Угтаа бол тэд зөвхөн хэтэвчинд нь болж суудаггүй л байлгүй. Үеийн бүсгүйчүүд оюун санааных нь бядыг эс гүйцнэ, насаар дүү нь мэдрэмж халилыг нь ойлгохгүй адарна, тэгэхээр эгчмэд бүсгүй л дээр шүү дээ. Мэдээж тэр хүртэл наслахдаа гэрлэж бараалаагүй бол карьер хөөж мөнгө хураах нь тодорхой. “Ocean`s 11” хамтлагийн гитарчин, дуучин Буянаа бүсгүйчүүдийн сэтгэлийг хөвсөлзүүлдэг нэгэн. Гэсэн ч гэр бүлтэй нь тодорхой, төлөв царайтай тэрбээр өнөөдрийг хүртэл гэргийгээ сугадан алхсан нь үгүй. Эхэнд өгүүлсэн шиг эгчмэд бийлэгжүү эхнэртэй гэх хардлагад өртсөөр ирсэн хэрэг. Харин түүний гэргий энэ юм байна. Нар баруунаас гарав уу гэлтэй налайтал алхах түүний анхны эхнэртэйгээ хамт даруулсан фото. Амраг хосын нүд адилхан, амьдрах тусмаа бие биедээ уусдаг гэх логик энэ хоёр дээр хэр нотлогдож буй талаар хүмүүс дор бүрнээ нэгийг бодов бололтой. Харц шидэлж шивэр авир хийх юм билээ шүү.
Сэтгэгдэл (26)