Б.Мөнгөнтуяагийн гомдлыг хэлэлцэнэ
2016/10/27

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар бид мэдээлсэн байсан. Тэгвэл  тус нэхэмжлэлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11 цагт болохоор товлогджээ. Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, нэгд: хилсээр зургаан сар хоригдсон, хоёрт: хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, гуравт: зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, дөрөвт: СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, тавд: сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин