Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдэд тайлагналаа.
Мэдээллийг Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар мэдээлэл хийв.
Энэ үеэр Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэргийн талаар мэлээлэл өглөө. Тодруулбал, “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал нэг мөр эцэслэгдэж гараагүй. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж шаардлагатай ажиллагаануудыг хийж байна. Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-6 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд гэвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатыг хорьсон. 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон” гэлээ.
Д.Ундрах
Сэтгэгдэл байхгүй байна