БНСУ, Малайз, БНХАУ-аас ялтан шилжүүлж авахыг хүсчээ
2016/10/25

Олон улсын гэрээ, НҮБ-ын Консулын харилцааны болон Дипломат харилцааны тухай конвенцуудын заалтын хүрээнд 2016 онд ОХУ, БНХАУ, Канад, БНСУ, Малайз, Унгар, Польш, Словак, Хонг Конг, Австрали, Сингапур, Тайвань зэрэг гадаадын улсуудад 21 хүсэлт, даалгаврыг гадаадын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна.

Гадаад улсаас эрх зүйн туслалцаа хүсэж ирүүлсэн хүсэлт даалгавар 10 байгаагаас тухайн улстай байгуулсан гэрээнд заасан дагуу1 хүсэлтийг Хууль зүйн яаманд харьяалалын дагуу шилжүүлж, 1 хүсэлтийг шаардлага хангаагүй үндэслэлээр буцаан хүргүүлж, 8 хүсэлт ажиллагаанд байна. Прокурорын байгууллага нь гадаад улсад хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаархисудалгааг Гадаад хэргийн яамаар улирал тутам гаргуулан авч, судалгааг нэгтгэн сан бүрдүүлж ажиллаж байна.

2016 онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан 1, Казакстан улсаас 1 ялтанг шилжүүлэн аваад байна.

Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд 3 иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлан, хүсэлтийн материалыг бүрдүүлж ирүүлэхээр даалгасан байна.

Гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын 3 иргэнийг БНСУ, Малайз, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлаад байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас шүүхээр хорих ял шийтгэгдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг шилжүүлэн авах талаарх хүсэлтийн дагуу 1 иргэнийг БНСУ-ын талд шилжүүлэн өгсөн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин