Шинээр гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэлээ
2016/10/25

Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин