Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг этгээдүүд их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж, улмаар бусдад зарахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Нарны хорооллын ... байрны зогсоолд мөнгөн ус зарж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдөр ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад иргэн Э /30 настай эр/, Х /34 настай эм/, Ц /33 настай/, Г /46 настай эр/ нар “Nissan teana” автомашинаар 15 кг мөнгөн ус тээвэрлэж явсан нь илэрчээ.
Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас эд мөрийн баримтаар 100 граммын хуванцар савтай 13 ш буюу 15 кг мөнгөн усыг хурааж, авсан байна.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна