Бурхан хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
2016/10/25

Энэ сарын 12-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах Гандандамчойлин хийдээс бурхан алдагдсан хэрэг гарсан. Уг хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Орхон аймаг дахь Цагдаагийн газар, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ. Цагдаагийнхан "Хар морьт сахиус" болон бусад шашны эд зүйлсийг хулгайлсан этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, алдагдсан эд зүйлсийг Гандандамчойлин хийдэд хүлээлгэн өгсөн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин