“Дүнжингарав" худалдааны төвд байрлах "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан цагдаагийн байгууллагаас жолоочийн үнэмлэх солих, нөхөн авах, лавлагаа гаргах, зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс Замын хөдөлгөөний хууль, дүрмийн цахим шалгалт авах үйлчилгээг амралтын өдрүүдэд ч түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 6,143 иргэнд үйлчилгээ үзүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна