“Капитал” банк дампуурах нь тодорхой болчихсон гэв үү?
2016/10/24

“Капитал” банк чадамжгүй болж дампуурах гэж байгаа талаарх яриа гадуур нилээн хурцадмал түвшинд яригдах боллоо. Гэхдээ энэ яриа ард түмний дунд гэхээсээ илүү төрийн ордны хаа нэгтэйгээс жиг жуг хийж байх юм.

Монгол орон  даяар 503 салбар, нэгжтэй тэтгэвэр, тэтгэмж,  орон сууцны ашиглалтын төлбөр, тооцоо зэрэг олон  нийтэд үзүүлдэг  төрийн санхүүгийн  үйлчилгээний 50  гаруй  хувийг дангаараа  гүйцэтгэдэг байсан “Хадгаламж” банк нэг л өдөр түүх болсон.  Тухайн үед уг банкны дампуурлыг улстөрчидтэй холбох хүн цөөнгүй байсан.  Тэгвэл “Капитал” банк хаалгаа барих шалтгааныг мөн л улстөртэй холбон яригсад ганц нэгээр зогсохгүй нь.  Гэхдээ энэ мэдээллийг яг бодит гээд хэлчих “чин зоригтон” одоогоор хараахан алга. Тиймээс бид мэдээллийн мөрөөр эргэн сурвалжилж, тал талын байр суурьтай мэдээллийг дахин хүргэх болно.

 Юутай ч  манай улсын арилжааны банк  нэгээр  цөөрөх үү эсхүл худал цуу яриа юу гэдгийг цаг хугацаа л харуулах болоод байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • Д.Дуулим
    Инээдтэй юм бичих юмаа. Бичих сэдэв олдохгүй болхоор хандалт авах гэж иймэрхүү балай юм бичдэг юм уу? Ядаж баттай нотолгоотой юм бичээч. Зүгээр нэг захын авгай нар цай тавиад буу халж байгаа юм шиг юм бичхийн. Арчаагүй юмаадаа......
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • capitaliin ajiltan
    Dampuurval taarna.hogiin gazar.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin
    Yg unen dampuu gazar
    2016 оны 10 сарын 26
  • Зочин
    Аль хэдийн дампуурцан шүү дээ
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
    • zochin
      Yg unen dampuu gazar
      2016 оны 10 сарын 25
Сонин хачин