Манлайллын ур чадвар бидний өдөр тутмын амьдралд маш чухал. Харин хэрхэн тэдгээр ур чадваруудыг олж авах вэ?
Хэн хүн дотоод сэтгэлдээ гайхалтай манлайлагчийг бүтээх нь нэн чухал бөгөөд хүн бүр өөрийгөө урамшуулж, өсөлт хөгжил рүү үргэлж тэмүүлэхэд бэлэн байх ёстой.
Амжилтад хүрэх, шилдэг манлайлагчдад илэрдэг 10 шинж чанарыг жагсаажээ.
1. Үйл ажиллагааг урамшуулдаг
Үнэндээ уг ур чадвар нь нэлээд цаг хугацаа, дадлага шаардана. Нэн тэргүүнд бодит, тохиромжтой зорилт тавьсан эсэхээ шалгаарай.
Үүний тулд: Зорилт тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, бодитой, цаг үеээ болсон эсэхийг нягтлах хэрэгтэй.
2. Өөдрөг бай
Үргэлж өөрийгөө буруутгадаг, уйтгартай, гутранга хүмүүстэй хамт ажиллах нь эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэл зүйг давхар хямраадаг. Үүнээс гарах арга нь өөдрөг үзэл юм. Сөрөг энергийг түгээдэг ажилчидтайгаа холбогдож, өөрийн алсын хараа, зорилгоо хуваалцаж, өөрт буй хүсэл тэмүүллээ тэдэнд хүргэхийг хичээгээрэй. Гэхдээ хэтэрхий хичээх хэрэггүй. Тэдэнд илүү эерэг бодолтой, өөдрөг үзэлтэй байхын ашиг тусыг харуул.
3. Найдвартай бай
Үр дүнтэй манлайлагч ажилчдыгаа алдаа гаргасных нь төлөө загнаж, харааж, зүхдэггүй. Харин тэдэнд итгэдэг. Та зөвхөн нэг хүний төлөө ажилладаг нэгэн юм биш биз. Үүний оронд алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулж, мэдлэгийг олох нь хамгаас чухал юм. Ажилчиддаа итгэж мөн тэдний итгэлтэй хүн нь бай. Энэ итгэл нь хоёр талтай байх ба ингэснээрээ ажиллах таатай орчинг бүрдүүлнэ.
4. Харилцааны ур чадвар сайн
Хоёр талын харилцаа холбооны ур чадварыг эзэмших нь манлайлагчийн урдаа тавих нэн тэргүүний шаардлагатай элемент юм. Үргэлж ажилчдынхаа ажлын үйл явцыг хянах нь эргүүлээд тэдэнд буй олон асуудлыг сонсох шаардлагатай болно. Харин байгууллагын ажилчдаа чиглэлийнхээ дагуу ажиллаж буйг сануулахаар байгууллагын зорилго, зорилтыг тогтмол илэрхийлж байх хэрэгтэй.
5. Шийдвэр гаргах түвшний байх
Шилдэг манлайлагчийн шинж тэмдэг бол томоохон шийдвэр гаргахдаа чалчаа биш, хөөрүү биш байх хэрэгтэй. Нэн шаардлагатай асуудалд бодлогогүй хандах нь эрсдэлийг дагуулдаг. Таны зан чанар ажилчдын тань тусгал болно. Иймээс та бодлогогүй шийдвэр гаргах нь ажилчдад нөлөөлж байгууллагын бүх ажиллах хүчинд хор хөнөөл учруулах эрсдэлтэй юм. Шийдвэр гаргахын тулд зохих судалгаа явуулж, мэдээлэл цуглуулах нь нэн чухал.
6. Байгууллагынхаа тухай мэддэг байх
Та байгууллагынхаа төлөө ажиллаж, амьсгалж, амьдардаг байх хэрэгтэй. Өмнө дурдсан ч гэлээ та үргэлж байгууллагынхаа зорилго болон зорилтын төлөө ажилладаг байх хэрэгтэй юм. Манлайлагчийн хувьд өөрчлөлтөд дасан зохицсон, ажилчдад нийцсэн үр дүнтэй стратегийг бий болгох нь таны үүрэг юм.
7. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг
Суралцах их зам хэзээ ч төгсөшгүй байдаг. Бид бүгд мэдлэг бол хүч хэмээн хэлэх дуртай байдаг. Үүний нэгэн адил хэрэв таны тасралтгүй өсөж хөгжин, өөрийгөө хөгжүүлж буйг ажилчид харвал тэд ч гэсэн үлгэрлэн, суралцах их итгэл найдварыг олно. Ажилчиддаа өсөж хөгжих боломжийг олгож санхүүгээс хараат бусаар тэдний хүссэн мэдлэгийг олгох талаар үргэлж харилцан ярилцаж байгаарай. Манлайллын ур чадвар гэдэг хэр сайн байхаас бус хэрхэн өсөж хөгжихөөс хамаардаг.
8. Шударгаар ажилладаг
Ажлын байран дахь итгэлцэл хэр чухал талаар өмнө онцолсон. Та амьдралынхаа ихэнх хугацааг өөртэйгөө адил хүмүүсээр хүрээлүүлдэг. Харин ямар ч итгэлцэл байхгүй бол үйл ажиллагаа амжилттай болоход бэрхшээлтэй болно. Хэрэв та итгэж чадах юм бол үйл ажиллагаа ёс журмын дагуу зөв загвараар явагдана. Дараа нь ажилчдаа хөдөлгөхөд хялбар байна.
9. Бусдыг ойлгодог байх
Бид бүгд өөр өөрийн гэсэн ялгаатай араншинтай хүмүүс. Харин шилдэг манлайлагч тэр бүх зан чанарыг таньж чаддаг байх нь нэн чухал бөгөөд баг урагшлах түлхүүр болно. Хэн нэгэн амжилттай гэрээ хэлэлцээр хийсэн бол тэдэнд баяр хүргэ. Хэн нэгэн зорилгын төлөө ажиллахгүй байвал тэднийг дэмж. Тэдний хэн байхаас үл хамааран ойлгодог байх нь манлайлагчид байх ёстой чухал чанар юм.
10. Хариуцлагатай байх
Багт хувиа хичээгч байх нь манлайлах ур чадварт хамгийн том саад болно. Хэрэв та амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол эв нэгдэлгүй байгаа шалтгааныг олж байгууллагын зорилгод нийцэж буй эсэхийг асуух хэрэгтэй.
Эх сурвалж: weforum.org
Сэтгэгдэл байхгүй байна