Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 56 хувьд хүрчээ

Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр явагдсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтаар сонгогчдын ирц Багануур 53,4, Баянгол 54.8, Баянзүрх 58.1, Сонгинохайрхан 54.1, Сүхбаатар 54.4, Хан-Уул 56.8, Чингэлтэй 56.6 хувьд хүрсэн болохыг онцолсон юм. Өмнө нь Багахангай, Налайх дүүргүүдэд сонгогчдын ирц бүрдсэнээр Нийслэлийн хэмжээнд  сонгогчдын ирц 56 хувьд хүрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 152 тойрогт сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Саналын тоогоор дүүргүүдэд улс төрийн намууд дараах байдлаар ялалт байгуулсан байна. Мандатын тухайд Баянгол, Сонгинохайрхан 41, Баянзүрх 31, Чингэлтэй, Хан-Уул 35, Багахангай 17, Налайх 5, Багануур 25 төлөөлөгч сонгогдохоор хувиарлалт хийгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025