“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус шатжээ
2016/10/24

“Тэнүүн-Огоо” компанийн  автобус өнөөдөр өглөө хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн авто үйлчилгээний “Драгон” төвийн урд зам дээр 09.00 цагийн үед “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны ар, моторын хэсэг шатжээ. Онцгой байдлын Ерөнхий газрын гал унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж галыг унтраагаад байна. Зорчигчид гэмтэж бэртээгүй талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин