​Менежрүүд асуудлын шийдлийг олоход цаг болон мөнгө алдаж байна
2016/10/22

Менежрүүд зорилго нь зөрчилдөх үед бусдын асуудалд буруугаа тохдог. Эдгээрийг шийдэхийн тулд хувь хүн хоорондын зөрчил, хангалтгүй шийдвэр, буруу харилцаанд цаг зав болоод хөрөнгө зарах нь тус болохгүй.

Эдгээр асуудлын бодит зардлын тооцоолох хүндрэлтэй учир асуудал тус бүр дээр байгууллагууд өдөрт хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг талаар судалж 83 удирдлагаас асуусан байна. Үр дүн үнэхээр гайхшруулж чаджээ.

Байгууллагууд өдөрт асуудал тус бүрт 7,227 доллар, өдөрт нийтдээ 144,541 доллар, жилд 52,757,574 долларын алдагдалтай ажиллаж байна. Үүнээс харахад ихээхэн хэмжээний үнэ цэнээ алдаж байгаа юм.

Тэд үүнийг мэдэж буй мөртлөө яагаад алдаад байгаа юм бол?

Учир нь удирдах түвшний хүмүүс таван “Зардлын урхинд” маш хялбар ордог ажээ. Энэ нь цор ганц менежрүүдийн сул талын талаарх асуудал биш юм.

1. Мэргэжлийн урхи

Мэргэжлийн урхи гэдэг нь: Жишээлбэл, Менежрүүд нисэхийн салбарт ажиллахын тулд ажилдаа туршлагажих шаардлагатай учир шийдлийг олох гэж маш шаргуу ажилласнаараа буруудаж шинэ асуудлын онцлогт дасан зохицох чадваргүй болно.

2. Ялагчийн урхи

Үүний нэгэн адил Ялагчийн урхи амжилттай менежрүүдэд тохиолдоно. Заримдаа хэцүү асуудлыг шийдвэрлэхэд урдчилан тааж мэдэх эсвэл зөн совингоо дагахыг шаарддаг. Үүнийг ялах хандлага гэж нэрлэдэг ба сайнаасаа илүүтэй хохирол учруулах магадлалтай.

3. Гэрээ, хэлэлцээрийн урхи

Бидний ихэнх нь зөрчлөөс зайлсхийх зан чанараасаа шалтгаалж Гэрээ хэлэлцээрийн урхинд ордог. Гэвч эмзэг асуудлуудад бага анхаарч, ололт, амжилтанд хүргэж чадах бүтээмжтэй зөрчлийг дэмжих болон боломжоо алдсан манлайлагчаас шалтгаалж тодорхой бус хариу өгдөг.

4. Харилцааны урхи

Менежрүүд маш их мэдээлэлтэй учир хэтэрхий их асуултаар дарснаараа Харилцааны урхинд хялбар ордог. Нуршуу үг, эмх замбараагүй үг хэллэгээ цэгцлэх нь чухал бөгөөд харилцааны чанарыг сайжруулах хэрэгтэй.

5. Макро менежментийн урхи

Менежрүүд өөрийн эрх мэдэл, төлөөллөөсөө шалтгаалж багаасаа хол хоцорсон бол Макро менежментийн урхи юм. Ерөнхийдөө микро менежментийн эсрэг гэсэн үг. Эдгээр бие даан ажилладаг манлайлагчид асуудлыг шийдвэрлэх хүчинг байгуулдаг. Гэсэн хэдий ч амжилтад хүрэх нөхцөл, алтан дүрмийг хангаж чаддаггүй.

Эдгээр урхийг таниж мэдсэнээрээ менежрүүд асуудлын шийдлийг олох өөрийн хүчин чадлаа ямар ч зардалгүйгээр тодорхойлж чадна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин