Линдсей Лохан цагтаа нэг кинонд тоглохдоо таван сая фунт авдаг байсан хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчин байсан. Гэсэн ч энэ бүхэн цагийн эрхээр улиран одож, тэрбээр түрээсийн харшийнхаа төлбөрийг ч төлж дийлэхээ больжээ.

Өнгөрсөн жилээс Лондон хотод амьдрах болсон Лохан баян өв залгамжлагч Орос залуу Игорь Тарабасовоос сүр дуулиантай салахдаа өөрийг нь хуурсан төдийгүй гар хүрдэг байсан гэж олонд зарласан юм.Түүнчлэн Игорийг хоосон гуйлгачингаар нь дуудаж, хамтын төлбөрөө Лохан л төлдөг байсан гэж ярьсан.
Лохан 11-р сарын наймнаас өмнө Лондон дахь байрны түрээс болох 77 мянга 600 фунтыг төлөхгүй аваас шүүхэд дуудагдахаар болсон гэнэ. Үүнээс гадна Лохан хуучин амрагийнхаа 24 мянган фунтын үнэ бүхий эд зүйлсийг “хулгайлжээ”. Тухайлбал Rolex Oyster цаг, алдартай дизайнерын хувцас сэлт, алтан гулдмай зэрэг багтах аж. Энэ явдлыг зүгээр өнгөрөөхгүй, Лоханыг цагдаад мэдүүлнэ хэмээн Игорь ярьсан сурагтай.
Хэдий дампуурлаа зарлахад ойрхон байгаа ч жүжигчин бүсгүй Сирийн дүрвэгсдийн асуудлыг анхаарч явна.
Эх сурвалж: www.zone.mn
Сэтгэгдэл байхгүй байна