Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон гардуулна

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон гардуулахаар болжээ. Монголын дуурийн урлагийг дэлхийн дахинд дуурсгаж яваа түүнд уг шагналыг энэ сарын 31-нд  гардуулна.

Их эзэн хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниуалх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг шагнадаг уламжлалтай билээ. “Чингис хаан” одонг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн санаачилгаар 2002 оноос хойш олгож буй.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025