Чингис хаан одон хүртэх эрхмийг 12:00 цагт зарлана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг өнөөдөр 12:00 цагт Иргэний танхимд зарлана.

УИХ-ын чуулганаар Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. 

Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд  тохиож байгаа. Энэ өдөр Чингис хааны одонг нэг хүнд гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэхүү хүндтэй шагналыг гардах хүнийг өнөөдөр зарлах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025