Автобусны жолооч хүн мөргөөд хэргийн газрыг орхин явжээ
2016/10/21

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч  9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1.  Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Гжель”-ийн хойд замд марк, дугаар толорхойгүй авто машины жолооч нь Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Maz 215067  О жолоочтой автобустай мөргөлдөж  зорчигч 15 настай эмэгтэй Б гэмтсэн ба жолооч ослын газрыг орхиж явсан байна. 

ЧД-ийн нутаг Сурагчийн 49-р гудамжинд Н жолоочтой H.Verna маркийн автомашин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н –ийн амь нас хохирчээ.

Орон нутагт: Төв аймгийн Сэргэлэн сум, Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн 101 км  шонгийн орчим Жаргалан гэх газар асфальтан замд N.X-Тrail маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 74 настай Э-ийн амь нас хохирсон байна.

Д.Дуулим


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин