
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан П.Анужингийн хийж чаддаггүй ажил, эзэмшээгүй мэргэжил тун цөөхөн үлдээд байгаа гэнэ шүү. Хамгийн сүүлд л гэхэд ОУ-ын хэмжээний томоохон миссийн тэмцээний шүүгчээр ажиллаж загварын акулуудын эгдүүцлийг багагүй хүргэсэн аж.
Загварын тайзнаа алхаж үзэх нь бүү хэл загварын ертөнцийн ямар ч ойлголтгүй хүн загварын тэмцээнийг шүүнэ гэдэг манай Монголд л байдаг зүйл байх хэмээн загварын салбарынхан ам уралдан ярьж байна
Анх сэтгүүлзүйн салбарт хөтлөгч гэдэг нэрийдлээр орж ирсэн П.Анужингийн адармаатай адал явдал ийн эхэлсэн. Сэтгүүлзүйн салбарт насаараа ажилласан хэрнээ энгэртээ ганц ч одон медальгүй сэтгүүлчид байхад П.Анужин хэдэн сар нэг нэвтрүүлэг хөтөлсөнийхөө хариуд “Алтан гадас” гэх хамгийн үнэ хүндтэй шагналыг авч тухайн үед хэвлэлээр нэг шуугиан тарьж байлаа.
Сэтгүүлзүйн салбарт энэ насны “Алтан гадас” одонт хоёр л эмэгтэй хөтлөгч байдгийн нэг нь С.Чимгээ нөгөө нь П.Анужин. С.Чимгээ насаараа салбартаа нэр төртэйгөөр нэвтрүүлэгч хийсэн бол П.Анужин энэ салбарт хэдхэн жил ажилласан нэгэн
Ийнхүү П.Анужингийн дараагийн нүүдэл улс төр байсан ч харамсалтай нь өвдөг шороодсон тэрээр загварын ертөнцөд хошуу, хуруу дүрэхээр ийн орж ирсэн нь энэ. Загварын ахмад үеийн төлөөлөл болсон топ модель Э.Одгэрэл, Болормаа тэргүүтнээс эхлээд загварын салбарт дөнгөж хөл тавьсан шинэхэн миссүүд эгдүүцлээ элдэв янзаар илэрхийлээд байгаа билээ. Хийж чадахгүй зүйл гэж үгүй П.Анужин загварын тайзнаа алхах үлдээд байгаа бололтой.

Магадгүй топ модель өргөмжлөлийг би авна гэж чичрэх вий, өч төчнөөн дизайнер байхад хөх зүү хөндлөн барьдаг эсэх нь тодорхойгүй нөхөр дээл ч биш юу ч биш юм өмсөөд дизайнер гэж өөрийгөө хэнэг ч үгүй зарлаж явна гэж загварынхан гайхшаа барж байна. Зарим нь салбартаа мэргэжилдээ эзэн болох гэж бор зүрхээрээ мачийж байхад ийм дэл сул нөхдүүд ёстой хаа сайгүй шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (121)