Энэ сарын 30-ныг хүртэл шилжилт хөдөлгөөнийг үргэлжлүүлэн зогсооно

Сум, дүүргийн ИТХ 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдсан ч зарим хэсгүүдэд ирц хүрээгүй, санал тэнцсэн асуудал гарсан байгаа. Иймээс энэ сарын 23-нд буюу ням гаригт ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, энэ сарын 29-ны өдөр санал тэнцсэн хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаар болсон талаар өнөөдөр СЕХ-ноос мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Ийм учраас хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу өнөөдрөөс эхлэн зогсоогоод байсан. Тэгвэл дахин санал хураалт явуулахтай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-н хүртэл үргэлжлүүлэн зогсоож байгаа гэдгийг ч мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    uxsen baas xaasan xaagaagyi yag adil xen ch garlaa mongol uls maany buruu zamaar yavj bainaa
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025