Гэртэйгээ шатаж амиа алдсан хүүгийн хэрэг Прокурорт шилжлээ
2016/10/20

Багануур дүүргийн 4 дүгээрхороонд оршин суух иргэн Б-гийн гэр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шатаж, есөн настай хүү Ү гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Г.Цэрэнжамц мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа хяналт тавьж ажиллаж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин