Гадаадын иргэдтэй фэйсбүүкээр танилцаж, айлган сүрдүүлж цахим гэмт хэрэг үйлджээ
2016/10/20

Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 20 настай, эрэгтэй Б гэгч нь интернет орчинд бусдын фейсбүүк хаягийн нууц үгийг хууль бусаар олж аван, түүгээрээ 12 удаагийн үйлдлээр нийт 20 иргэнд бага бус хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийг тогтоожээ. Уг хэрэгт  МУ-ын ЭХТА-ийн 148.1, 135.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид БЗД-ийн 16 хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 23 настай эрэгтэй А, СБД-13-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 34 настай эрэгтэй М, БЗД-ийн 6-р хороонд оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 28 настай эрэгтэй С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, гадаадын иргэнтэй цахим орчинд / фейсбүүк/-ээр хуурамч хаяг ашиглан хуурч мэхлэх замаар харилцан улмаар уулзалт зохион байгуулж биед нь халдаж айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг илрүүлжээ. Улмаар МУ-ын ЭХТА-ийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгуулхаар шилжүүлэн ажиллаж байна.         

135 дугаар зүйл.Иргэний захидал, харилцааны нууцын  халдашгүй байдлыг зөрчих

135.1.Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.1.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

    147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин