Зохиолч Б.Шүүдэрцэцэг Бусан, Сөүлийн уншигчидтайгаа уулзана

Зохиолч Б.Шүүдэрцэцэг энэ сарын 22-нд Бусан, 23-нд Сөүл дэх уншигчидтайгаа уулзалт өдөрлөг хийх гэж байна. Сөүл дэх түүний уулзалтыг БНСУ дахь Монгол оюутны холбоо  Солонгос дахь Гадаад ажилчдыг дэмжих төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Саяхан 15 жилийн ойгоо тэмдэглэсэн Солонгос дахь Монгол оюутны холбоог  кино найруулагч мэргэжлээр суралцдаг, олон улсын кино наадмын шагналтай Г.Нандин-Эрдэнэ хэмээх оюутан блүсгүй тэргүүлдэг. 

Бусан, Сөүлд болох зохиолчийн уулзалтыг үндэсний агаарын тээврийн МИАТ ХК ивээн тэтгэж  монголын уран зохиолдоо дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Уулзалтын үеэр Б.Шүүдэрцэцэг Монголын түүх, тусгаар тогтнолын сэдвээр лекц уншиж, “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан”, “Улаан пальто” кинонуудаа үзүүлж, гарын үсэгтэй ном худалдан, уншигчдынхаа асуултанд хариулна.Бусан дахь зохиолчийн уулзалтыг эсийн судалгааны чиглэлээр докторантурт суралцаж буй докторант С.Болор-Эрдэнэ зохион байгуулж байгаа ажээ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025