МАХН-ын П.Цогтбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн АТГ-аас намын дарга Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн төдийгүй түр хугацаагаар саатуулсан байдаг.

Түүнийг Г.Шийлэгдамбын ил захидалтай холбогдуулан саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж тухайн үед мэдээлж байсан ч удалгүй батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авч эхэлсэн юм.

Харин удаан хугацаанд шалгасан түүнийг дээрх хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025