Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2бүртгэгдэж 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 0, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-"Эрдэм транс" ХХK-ны автомашин осол гаргаж хоёр зорчигч гэмтжээ-
Тухайлбал: СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан H.Porter маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг автомашин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ны H.Aero City маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтсэн.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд шороон замд улсын дугааргүй Mустанг-200 маркийн Э жолоочтой мотоцикль-оос зорчигч 26 настай эрэгтэй С нь үсэрч амь нас нь хохирсон.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна