2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19:40 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонтын 29-167 тоот хашааг "Фусо" маркийн 1176 УБЗ улсын дугаартай ачааны автомашин дайрч гэрт байсан 42 настай С мөргөж гэмтээн 19 настай Б газар дээрээ амь насаа алдсан зам тээврийн ноцтой осол гарсан. Тэгвэл өчигдөр энэ хэрэгтэй адил хэрэг үйлдэгдлээ.
Тодруулбал, Өмнөговь аймагийн “Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад гэх газарт “Howo” маркын автомашиныг ХУД-ийн 12 хороонд суух Г гэгч жолоодож яваад айлын гэр дайрч, гэрт унтаж байсан ХУД-ийн 1 хороонд суух 53 настай, эрэгтэй Ц нь нас барсан” гэх хэргийг шалгаж байна.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд Sinotruk ZZ3257 маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэр цайны газар мөргөж гэрт байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироон хэргийн газрыг орхиж явсан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна