Эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамж болгоомжгүй байдлаас болж бяцхан хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөж эндэх тохиолдол буурахгүй байна. Тэр тусмаа бага насны хүүхдийн гар хүрэх газар халуун хоол цай хийж байгаа нь бяцхан үрсийн амь насанд заналхийлж байгаа юм. Он гарсаар түлэгдэж амь насаараа хохирсон төдийгүй түлэнхийн хүнд зэрэглэлтэй хүүхдийн тоо нэлээдгүй өссөн байна. Өчигдөр л гэхэд бага насны буюу 1 хүртэлх насны хоёр ч хүүхэд халуун савтай цай, халуун хоолонд түлэгдэж ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тодруулбал, БГД-ийн 7-р хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 19-нд авч шалгахад: Баянхонгор аймаг Баянговь суманд оршин суух А /эр.1н/ нь 10-р сарын 17-ны өдөр гэртээ халуун тогоотой шөлөнд цээж нуруу бөгсөн хэсгээр түлэгдэж гэмтэн 10-р сарын 19-нд тус эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
СБД-ийн 13-р хороо “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 19-нд авч шалгахад: Хангайн ... тоотод суух А /эр.1н/ нь гэртээ ширээн дээр байсан халуун савтай цай татаж асган хүзүү, цээж, баруун өвдөг түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг СБДЦХ-2 шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)