Нийслэлийн Засаг дарга С.Батболд саналаа өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 1948 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрээр “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой. Нэгдүгээрт, засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэддээ хамгийн ойрхон байдаг хурлыг сонгоно. Хоёрдугаарт, Засгийн газар, аймаг, нийслэлийн бодлогыг анхан шатандаа хэрэгжүүлэх боломжийг олгох сонгууль гэдгээрээ онцлогтой юм. Тийм учраас нийслэлийн иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025