Менежер ажилчдаа ганцхан үгээр урамшуулдаг байх ёстой
2016/10/19

Хүн гэдэг гарцаагүй нийгмийн амьтан. Түүндээ ч хамтран ажиллаж, нэг нь нөгөөтэйгөө холбогдох хатуу холбоосоор холбогдсон байдаг. Үнэндээ бид бүгд бие махбодийн хувьд хангалттай хүчгүй учраас бүлгээрээ ажиллаж амьдрах зөнтэй ба ганцаар тэсэж үлдэж чаддаггүй ажээ.

Ихэнх судалгаагаар нийгмийн амьдрал бидэнд маш чухал гэдэг нь нотлогдсон байдаг.

Жишээ нь: Мэдрэл судлалын эрдэмтэн Матт Либерман (Matt Liberman) өөрийн “Бидний тархи яагаад нийгэмтэй холбогдсон байдаг вэ” /Social: Why Our Brains are Wired to Connect/ номондоо нийгмийн тухай тодорхойлсон байдаг. Бидний тархи нийгмийн ололт амжилт, бие махбодийн өвдөлт, таашаалд сэтгэлээсээ ханддаг хүмүүстэй харилцах харилцаанд тохирсон байдаг.

NeuroLeadership хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Дэвид Рок (David Rock) холбоо хамаарлыг тодорхойлсон.
Үүнд: Нийгмийн өвдөлт, таашаалыг 5 үндсэн ангилалд (холбоо хамаарал, байр суурь, итгэлтэй байдал, бие даасан байдал, шударга ёс) багтаажээ. Рокийн судалгаа ажилчдын оролцоо болон гүйцэтгэлийн хоорондын хамаарал нь алдаа, айдсыг даван туулах чадвартай талаар харуулжээ. Хамтран ажиллах нь үнэн хэрэгтээ гайхалтай урам зоригийг түгээдэг. Ялангуяа хамгийн шилдэг гүйцэтгэл үзүүлэх сонирхол, таашаал, ажлын оролцооны ид шидтэй бодит урам зориг болдог хэмээн бусад судалгаанд өгүүлжээ.

Онолын хувьд орчин үеийн ажлын байрны холбоо тасралтгүй байх хэрэгтэй. Баг гэдэг холбоо хамаарлыг урамшуулах өгөөмөр эх үүсвэртэй байх ёстой.

Гэтэл гол егөөдөл нь:

Бид бүгдийг зорилго тодорхойлох, багийн уулзалт хийж байхад ч багийн гүйцэтгэлийг шүүж байх болно. Маш цөөн хувь нь л багийн ажлаа хийж байдаг.

Жишээ нь: Би судлаачдын багтайгаа хамтарч бүх судалгааг хийж байна. Ихэвчлэн ном, өгүүллийг хамтран зохиогчтой байдаг. Миний хамтрагчид санаагаа ярилцаж, төлөвлөгөөгөө боловсруулах гэж тогтмол уулздаг. Гэхдээ хамтрагчтайгаа хамт байхдаа мэдээллээ боловсруулах, өөр судлаачтай хамт судалгаа явуулах, хамтран зохиогчтойгоо нэг өрөөнд сууж өгүүлэл бичсэн удаа надад байхгүй. Тиймээс бид маш олон зорилго, төслүүдийг амжилттай дуусгах гэж ажиллаж байна. Балар эртний хүмүүс ч багаар хамтарч ажиллан арслан зааныг дарж байсан түүхтэй. Гэвч ялгаатай нь өнөөгийн бидний ихэнх нь ганцаар ажиллахыг илүүд үздэг болжээ.

Багуудын тухай хачин жигтэй зүйлс:

Тэд ажлын байранд хамтрах, холбоо тогтоох хамгийн боломжит эх үүсвэр байдаг хэдий ч одоохондоо таны хэзээ ч хийж байгаагүй ганцаараа хийх боломжгүй ажлыг багаар хамтран хийгээгүй байгаа юм.

Тэгэхээр бидэнд багаар ажиллах техникийн ур чадвар байхгүй ч ажилчдад нэг баг болж ажиллах арга зам хэрэгтэй юм.

Стэнфордын Их сургуулийн Грег Уолтон (Greg Walton), Приянка Карр (Priyanka Carr) нарын шинэхэн судалгаанд бид бүгдийн зайлшгүй мэдэх ёстой хамгийн хүчирхэг арга бол: “ХАМТДАА” гэж хэлэх юм.

Карр, Уолтон нарын судалгаанд хамрагдагсад жижиг бүлгүүдэд хуваагдан хүнд хэцүү ажил даатган өөр өөр өрөөнд тусгаарлажээ.

Хамтдаа ангилалд багтах хүмүүст үүрэг даалгавраа “ХАМТДАА” гүйцэтгэх ёстой гэж хэлсэн байна. Тэд бүгд өөр өөр өрөөнд байсан, багийн гишүүд тусламж, зөвлөгөө хүсээгүй хэдий ч асуудлыг шийдэж чаджээ.

Ганцаараа ангилалд байсан хүмүүст “ХАМТДАА” гэдэг үгийг огт дурдаагүй бөгөөд судлаачдаас заавар, зөвлөгөө авч байжээ. Тэдний хэн нь ч асуудлын зангилааг ганцаараа олж чадаагүй байна.

“ХАМТДАА” ажиллаж буй мэдрэмжийг төрүүлснээр бодит ялгаа гарах аж.

Хамтдаа ангилалд багтсан хүмүүс 48% илүү ажилласан ч илүү олон асуудлын шийдлийг олж чадсан. Мөн тэд ажлаа маш бага ядралтайгаар дуусгажээ. Тэдэнд урам зоригтой шаргуу ажилласан учир асуудлын шийдлийг олох нь багаар ажиллахад илүү сонирхолтой гэж мэдэгдсэн байна.

“ХАМТДАА” гэдэг үг нь тархинд асар их нөлөө бүхий дохиог өгдөг. Мөн түүнчлэн нэгэн зорилгын төлөө итгэл дүүрэн ажиллаж амжилтад хүрнэ гэсэн дохиол болдог гэнэ.

Нэмж хэлэхэд: Удирдлага болон менежерүүд бага давтамжтай ашиглах нь уг үгийн хүчийг нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: hbr.org

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин