Сүхбаатар дүүргийн I хороонд Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой зэвсэгт дээрмийн гэмт хэрэг гарсан. Үүнийг голлон зохион байгуулсан, уриалан дуудсан гэж үзэж буй дөрвөн этгээдийг Цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Найман иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Уг гэмт хэрэг дээр гурван хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа талаар өчигдөр ЦЕГ-аас мэдээлсэн билээ.
Тэгвэл Орхон Аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Доорх иргэдийг эрэн сурвалжилж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна